ХӨСҮТ-ийн эмч нар 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Сүүлийн үед голомтод ажиллаж байгаа ажилчдын нэмэгдэл цалин олгогдохгүй байна гэх яриа гарах болсон. Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай эмч, ажилчид илүү цагийн мөнгө дээр гомдол гаргаагүй. Энэ асуудал яагаад яригдах болсныг би сайн ойлгохгүй байна. Бид дүрэм журмын дагуу л цалингаа өгч байгаа.

Тодруулбал, өмнө нь 1.6 сая төгрөгийн цалин авдаг байсан эмч дайчлагдан ажиллахдаа илүү цагийн хөлс, үндсэн цалинтайгаа нийлээд 4.5 сая төгрөгийн цалин авч байна. Сувилагч нар хоёр дахин илүү цалин авч байгаа. Үүнийг санхүү хариуцсан алба нарийн тооцоолж буй.

Өмнө нь буюу 2009 онд H1N1 халдвар гарахад манай ажилчдын илүү цагийн мөнгө тогтсон цагтаа ингэж орж байгаагүй.

Харин энэ удаа цаг тухайд нь мөнгө нь орж ирээд, ямар ч өөр шалтгаан, өгүүлэлгүйгээр цалинг өгөөд явж байгаа учраас дутуу авсан хүн байгаа тухай надад сонсогдоогүй. Зарим хүн бусад хүмүүсийн өмнөөс хоосон яриа гаргадаг. Би мэдээж хүмүүсээ дуудаж, цалин хөлс нь орсон эсэхийг асууж байгаа шүү дээ.

Тэр байтугай Голомтоос 100 сая төгрөг өгөхөд бүгдэд нь хувааж өгсөн. Бид хандивын мөнгийг зөвхөн тусгай тасагт ажиллаж байгаа хүмүүст өгнө гэхгүйгээр ХӨСҮТ-ийн 800 ажилтанд тэнцүү хуваан өгч, бүгд л хуваах зарчмаар явж байгаа.

Сүүлд Франц иргэний компаниас 100 сая төгрөг өгөхөд ч бүгдэд нь тэгш хуваасан. Бидний энэ бүгдэд нь хувааж өгч байгаа байдал шударга гэж бодож байна. Иймэрхүү зүйлд нарийн танилцуулга ч хийж болно.

Ийм үед иймэрхүү гомдол гаргах нь аюултай. Тиймээс хүний өмнөөс тийм зүйл ярьж, биднийг сэвтүүлэхээ болих хэрэгтэй. 

Үнэхээр манайхан дотроосоо тэгсэн бол ирээд надтай уулзчихна. Тэд надад биш гэхэд өөрийнхөө хариуцсан хүндээ энэ талаар дуулгачих чадалтай хүмүүс. Энэ хоосон яриаг хэрвээ дэвэргэвэл зохион байгуулалт алдагдана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
17
haha an post
2
wow an post
1
yay an post
4
sad an post
ouch an post
1
confuse an post
4
angry an post
5
616179
150 эможи

зочин
2020-04-19 15:46
Тусгаарлах байранд, эмнэлэгт ажиллаж байгаа эмч , эмнэлгийн ажилтнуудад адил хандах хэрэгтэй шүү. Тэд бас л гэр орноо орхин, тусгаарлалтын хүмүүстэй ажиллаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
зочин
2020-04-19 09:58
Хэдий тангараг өргөсөн ч гсн өөрийн амь насаараа дэнчин тавин ажиллаж бгаа эмч, сув, лабораторийн ажилчидад ядаж цалинг нь хангалттай өгөх хэрэгтэй.
Irgen
2020-04-19 07:52
Сайхан мэдээ бна эич нартаа амжилт хүсье
....
2020-04-18 21:30
....
Монгол
2020-04-18 17:06
Гадаадынхан Монголд ирж эмчлүүлэх цаг удахгүй ирнэ.
Энхтайван
2020-04-18 16:23
Манай Эмч нарын ажил дэлхийд гайхагдана шүү. Харж л байгаарай. Дэлхийн хэмжээний хамгаалалт, хяналт, эмчилгээ хийж байна. Туршлагатай болохын тулд гаднаас өвчтөн олноор авах хэрэгтэй. Тэгээд өөрсдөө валют олог. Цалингаа дэлхийгээс олноо.
Зочин
2020-04-18 13:11
Казахстанд коронаг дагнан эмчилж байсан эмнэлэгийн бүх эмч сувилагч нар нь өөрсдөө халдвар аваад болорсан вм болсон байна шүү. Хувцас хэрэглэл нь хамгаалж чадаагүй гж байна. Маш их БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ ДАА !!!
Иргэн
2020-04-18 12:08
Нямхүү эмчийг жаахан амраах хэрэгтэй шүү. Та биеэ сайн тордоорой.
Зочин
2020-04-18 12:00
Өндөр цалинг өгөх нь маш зөв ийм үед амь насаараа дэнчин тавьж байгаа бидний төлөө гэдэг улс бол эмнэлэгийнхэн.
Зочин
2020-04-18 10:59
Нямхүү дарга түүний 800 эмч сувилагч асрагч ажилтанд баярлалаа
zochin
2020-04-18 10:39
baga bn ushuu nemeh heregtei
Ц,Чамаажав
2020-04-18 10:22
Ард түмний эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа ХӨСТ ийн нийт эмч сувилагч асаргааны ажилтан та бүгдэд эрүүл энх ажлын өндөр амжилт хүсье ,Та нар минь эрүүл энх байж халдвар хамгаалалаа сайн сахин ажиллаарай,Та нартаа итгэдэг шүү ,хамгийн гол нь өөрсдийгөө сайн хамгаал ,Монгол хүн бүхэн эрүүл амьдарч чадна эмч нар байгаа учраас ,цалин хангамжийн талаар төр минь байгаа болохоор болно доо Монгол хүний уужуу ухаанаар ажиллаарай Цалинг бол боломжоор нь хамгийн сайн өгөх хэрэгтэй ,Та нар минь ажилгүй хүмүүсийн элдэвийн үгэнд сатаарах хэрэггүй амжилт
ajilgui irgen
2020-04-18 10:08
ajild ormoor bna namaig avaach virusnees aih yum alga
Зочин
2020-04-18 09:47
Тэр handiviin mungiig huvaaj idehee zogsoo гэцэн байгаа эргүү, чи юу гээд хуцаад байгаан бэ. Ард түмний төлөө нойр хоолгүй зүтгэдэг улсын их хурлын гишүүдийн цалинг 10 сая болго гэнэ үү? Хаана бидний төлөө нойр хоолгүй ажиллаад байгаа уих гишүүн байнаа? Ёстой үгүй шүү. Бидний мөнгөнөөс хулгайлж баяжсан тэр новшнууд бидний төлөө юу хийсийн? Тэднийг харин ч 2,3 сарын цалингаа эмч нарт өгөөд, улсад үнэгүй ажиллаж үзэх хэрэгтэй. Тэгэж бусдад зөвөөр үлгэр болж чадахгүй новшнууд ш дэ тэр уих ийн гишүүд чинь... Юуун 10 саяын цалин... Хуцна биз
Uranchimeg
2020-04-18 09:42
Ard tumnihee toloo ar ger ajil amidralaa zolioslon bj ajillaj bga mundag emch nartaa bayrlaj talarhah heregtei oshoo iluug ogoh l heregtei huni muud durtai zavtai humuus l humuusig shuumjilj eldvin ym yrij suudag shudee tooh hereggui mundag shu amjilt husey
Эрдэнэчимэг
2020-04-18 09:19
Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тангараг өргөн ажиллаж байгаа эмнэлэгийн ажилчид аа хүндэтгэе.Сайн ажиллаж байгаад гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамтаар баяр хүргэж байгааг хүлээн авна уу. Зах зээлд бэлтгэлгүй орсон ард түмэн ядарч туйлдахаараа бусдыг илүү хардаг өлөн сэтгэлгээтэй болсон юмдаг уу даа. Иймд хардлага сэрдлэгэ харлуулалтыг үл тоомсорлон өөрт ноогдсон ажлаа ухамсартай гүйцэтгэхэд болно. Ар гэрээ анхаарч өөрсдийн биеийг эрхэмлээрэй. Амьд явахад аз жаргал гэрэлтэнэ.Нойр хоолоо зохицуулан дархлаагаа сайжруулан яваарай. Мөнгөө өөрсдөдөө сайн зарцуул. ХӨСҮТ дарга ч хүн бүү сэтгэл зүйд нь нөлөөлөх муу үг бүү хэл. Урам зориг итгэл найдвар эрч хүч бэлэглье. Амьддаа л бие биенээ хайрлаарай. Амьдрал баян. Та нартаа дахин дахин амжилт.
Гэгээ
2020-04-18 07:44
Зөв өшөө ч нэмэх хэрэгтэй. Ар гэрийг нь харж үүэх хэрэгтэй. Үхэлтэй улаан нүүрээрээ улаан гараараа тулалдаж байгаа хүмүүс шүү дээ
Зочин
2020-04-18 07:34
Цалин сайн байх хэрэгтэй амь насаараа дэнчин тавьж байгаа хүмүүс замаас нь битий завшаарай. Ер нь Монголын ард түмний цалинг ийм болговол юм юмных нь дархлаа сайжрана даа. ХӨСҮТ д ажиллаж байгаа эмч сувилагч асрагч нартаа амжилт хүсье. Ард түмнээ аюулт өвчнөөс цээжээрээ хамгаалж байгаа баатрууд шүү та нар минь
Зочин
2020-04-18 07:20
Зүгээр л хүмүүсийг ажлы нь хийлгээч маш сайн ажлаа хийж бгаа
Зочин
2020-04-18 07:04
ajlaa hj bgaa hvmvvsiig zvgeer hiilgeh heregtei yun ulsiin ih hurliin gushvvded mongo og ch geh shig ted yahaaraa
Иргэн
2020-04-18 03:12
Тэд бидний төлөө ажил дээрээ байгаа, харин бид тэдний төлөө гэртээ байцгаая. Энэ удаад л төр засагтай юм байна гэдгийг харж байна. Та бүхэн минь сайн ажиллаарай. Түмэн олон нь итгэж байгаа
handiviin mungiig huvaaj idehee zogsoo
2020-04-18 00:19
avilgatai temtseh gazar sain shalgah heregtei.darga ni ogt ajlaa hiihgui bn.garaa ch hudulguhgui zugeer l tvgeer garch ug heldeg ajil hiij haragdaj bna.baigguulgad chin hevleliin alba ntr gej bdag bizde.ter mungiig gadaadaas ireh gj bui hulegdej bga humuusiinhee tuluu zartsuulah heregtei.1 sariin dotor buh irgede avchraad 1sar tusgaarlad hilee haachih heregtei shde tsag hugatsaa bolon zardal deerees ni mash ih ersdliig buuruulj shiidverleh bolomjiig aldsaar bna.emch nart huvaaj uguh bish tusgaarlah bair bolon 4.5r kursiin oyutnuudiig daichlahad zartsuulah heregtei.hamgiin bodit zartsuulah tusuv bol ard tumnee uridchilan sergiilehed zarah estoi.bugdedni mask taraah jisheetei.bas ene ulsad hamgiin ih anhaaral tavij tsag nargui ard tumnii tuluu ajilladag ih hurliin gishuudiinhee tsaling 10 dahin nemegduuleh ni shudarga yvdal bolno.bas ahmaduudaa martaj ul bolno
irgen
2020-04-18 00:12
Zuvuu uguh heregtei
Dulam
2020-04-17 23:13
Humuusee mungunii tuhai buruu tadhas medeelel bitgii l hiigeerei. Bolomjoorool huviarlasan bgas shuu. Gol ni end mungu chuhal bishuu. Eruul mendee l bod
Dulam
2020-04-17 23:09
Ene tsaling avah buren erhtei. I hund nuhtuld ar geree orhin ajilkaj bgaa ta nartaa bugded ni eruul enh sain saihniig husen eruue. Ta nar bol jinhen bastruud shuu . Uram zorigtoi baigasrai bugded ni amjilt
Ganzorig
2020-04-17 22:52
Tomoos tom amjilt mundag
Huslen
2020-04-17 22:38
Өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулан ажиллаж бгаа юм чинь энэ зэргийн цалин авалгүй дээ
Zochin
2020-04-17 22:35
Ami nas ervvl mendee denchin tawij ajilj bgaa xvmvvs ternees ix tsalin awsanch bolno gej bodoj bn
zochin
2020-04-17 22:34
boduul tegeed bas l mugunii business yavj bgaa bizdee, ug ni emch suvilagch nar buh hund hezuu uyed ajillah uuregteishdee enend tsalin nemeed bh shaardlaga bhguishdee, ter uurgee l guitsetgej bnashdee
Zochin
2020-04-17 19:02
Manai darga nar ih mundag shuu hootsoldsoor baigaad ih orondoo covid 19 avaad irdeg...Erun turiin alband orond oriidoo
Зочин
2020-04-17 17:57
За ашгүй дээ. Үхэлтэй улаан гараараа нүүр тулж байгаа хүмүүс шүү дээ. Та хэд минь биеэ бодоорой.
Учир мэддэг хулгайч
2020-04-17 17:34
Францын өгсөн мөнгийг хуваахдаа яагаад зарим ажилчиддаа хувиарлаж өгөөгүйгээ тайлбарлах хэрэгтэй байхым. Хүний нөөцөөс хассан байсан. Бас Асралт мед эмнэлэгт тусгаарлагдах байсан ганц 2 хүнийг яагаад зүгээр гэж хэлээд сул явуулсанаа тайлбарлах хэрэгтэй байна.
эмнэлгийн ажилтан нарт өндөр цалин өгсөн нь зөв
2020-04-17 17:28
АВЛИГАЧИН хуулийнханд хэдэн саяар нь цалин өгдөгийн оронд эмч нарт өгсөн нь хамаагүй дээр шүү. НЭМЭЭД бай
Зочин
2020-04-17 17:22
emc nartaa bajarlaad barshgui. caling n harin c baga baina gej bodoj baina shuu. mongoliin hatan zorigt emc nar min ta nar ene ueiin baatruud shuu. sain saihniig husen eruue.
Зочин
2020-04-17 17:13
Сайн үйлсын хажуугаар заавал мйм балай юм хийж явах энэ эргүүтсэн хүмүүсийг яах вэ!!!?? Эмч сувилагч ажилтан нартаа талархал илэрхийлье. Улам сайн үйлс дэлгэрэх болтугай. Амжилт хүсье.
Д.цэрэн даш
2020-04-17 16:56
Ажил нь хүнд ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ҮЛ ХАЙХРАН БИД БҮГДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ АСАР ӨНДӨР ХАРИУЦЛАГА ҮҮРЧ Ч ЯВАА ХҮМҮҮСИЙГ ТАЙВАН АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЛДЭЭ .. ТА БҮГД МИНЬ ЭРҮҮЛ САРУУЛ АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙВАЛ БОЛОХ НЬ ТЭР АМЖИЛТ
Zochin
2020-04-17 15:41
Emch narin dundah tsalin iim bolchihvol handlaga ni ch gesen deeshleed hariutslagatai bolno do. Hend ch hereggvi hurgan darga nar 10,20 sayaar ni avch bhad ami nasaa daatgadag hvmvvsiinhee tsaling nemeh heregtei shv
Коронх вирус
2020-04-17 15:39
Эмч нартаа эрүүл энхийг хүсье. Та бүхэн цалин сайтай ажиллаж байгаад баяртай байна.
харамсалтай
2020-04-17 15:35
ТӨР минь гайгүй мөнгө өгч байна. ӨГӨХ ёстой. АРАЙ голоогүй байлгүй дээ. ШҮЗҮГЧ нар шиг голоод АВЛИГАдаад байхгүй дээ
Зочин
2020-04-17 15:26
Өгөхөөр өглө,өгөхгүй бол өгсөнгүй гэнэ.энэ хүмүүсийг яана а..юм үзээгүй ...үхлээ юу...амиа золиосолсон нөхцөлд ажиллаж бга юм чинь өгөхгүй яах юм..яаж өгөх хуиарлах нь бас мэргэжил мэдлэг чадвараасаа шалтгаалаад яанз янз өгөх хэрэгтэй биз дэ..монгол цар тахал нүүрлэвнл зөвхөн эмч цагда мэргэжлийн хяналтынхан үлдэж бусад нь хотоос гарч зугатана биз дэ...чачга цариалчихаад данда ар өврөөс нь хэл ам хийж бх юм а...энэ чинь сайн дурын хандивын мөнгө өолохоос төсвийн мөнгө биш шүү дээ...
Zochin
2020-04-17 15:25
Iim hund, ersdeltei nuhtsuld ajillaj bgaa emch, suvilagch, asragch er ni emnelegt ajillaj bgaa hen buhend bayarlah heregtei. Heden tugrug avch bgaa ni hend tiim ih hamaaraltai yumbee. Ajlaa hiij bgaa hun ni hiisen ajlig herhen unelj bgaad uuruu setgel dunduur bol helne. Niitiig samuuruulj darhlaag unagah gesen nuhduud bas bh yumaa
Эмч
2020-04-17 15:10
Тийм яриа гаргаж байгаа хүмүүс нь ойлгомжтой шүү дээ! Хэн нэгнийг мөнгө завшсан болгож харлуулах бодлого хэний харъяаллын хэнээс гарах билээ гэдэг нь бодлогоор ил байгаа юм биш үү!
Иргэн
2020-04-17 14:54
Эрдэнэт үйлдвэрийн захирал , төрийн банкны захирал , авилгач шүүгч нарын дэргэд бага цалин 4,5 сая төг . Эрүүл энхийн төлөө зогсож , эрсдэлтэй тулж байгаа хүмүүс авах ёстойгоо аваг .
Зочин
2020-04-17 14:35
болоошдээ
Зочин
2020-04-17 14:34
Та нар маань сэтгэл эмзэглэх хэрэггүй ээ. Амь нас, эрүүл мэнд, ар гэрээ золиослон түмний төлөө ажиллаж байгаа та бүхэнд энэ хэмжээний цалин өгөх нь зүй ёсны хэрэг, харин ч бага байна гэж бодож байгаа шүү. Биеэ бодож, болгоомжтой хянуур ажиллаарай. С.Батмөнх
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2020-04-17 14:31
хоёрын хооронд юмаар хөөцөлдөөд яах ч юм бэ дээ. ажлаа хийж байгаа хүмүүсийг ЗҮГЭЭР л ажлыг хийлгэчих. ямар нэгэн юм байвал ХӨСҮТ-*ийнхэн өөрсдөө хэлэг. ХОВ ХӨӨСӨН ХҮНИЙ МУУД ДУРЛАСАН ГӨЛӨГ ВЭ
keyboard_arrow_up