“Өчигдөр Замын-Үүдээр орж ирсэн хүмүүсээс НЭГ СЭЖИГТЭЙ тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна“

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.17/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

"Өчигдөр 373 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ"

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд Сэлбэ, Ивээлэн, Баянбууралд амралтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дууссан тул хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг гарсан тул гэрийн дэглэмд шилжүүлсэн.

 ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 243 хүн эмчилгээний хяналтад байна.

Замын-Үүдээр 58 хүн орж ирсэн, нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Бусад нь ажиглалтад байна. Хятадын талаас мөн шинжилгээ хийж, тэдгээр иргэдийг хилээр нэвтрүүлсэн. Үүнээс бид нэг сэжигтэй тохиолдол байна гэж үзээд тусгаарласан, шинжилгээний сорьц ХӨСҮТ-д ирсэн.

Бид нэгдүгээр сарын 27-ноос 1124 хүн шинжилгээ хийлээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616162
2 эможи
keyboard_arrow_up