“Халдварын 30 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна“
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.Хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг танилцуулав.
Тэрбээр "Одоогоор 1.3 сая хүн энэ өвчний улмаас эмчилгээ хийлгэж байна. Өвчлөл Герман, Итали, Испани, Их Британи, АНУ, Швейцар, Турк улсуудад тархалтын эрч хэвээр байна.
Урьд нь коронавирусийг нэг сараар өвчлөлөө ярьж байсан бол сүүлийн үед 10 хоногийн дотор хэдэн зуун мянгаараа нэмэгдэж байгаа ярих боллоо. Энэ бол COVID-19 халдварын тархалт эрчтэй явагдаж байгааг харуулж байна.
ОХУ дахь халдварын тархалтын дийлэнх нь Москва хот орчимд дэгдэж байна. Үүнийг хүмүүс дүгнэхдээ өөрийгөө тусгаарлах дэглэмийг сайн мөрдөөгүйгээс болж байгаа хэмээн үзэж байна. Мөн өвчлөлийн 30 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас олон нийтийн газраар явахгүй байх нь чухал байгааг эрх баригчид анхааруулж байна.
Япон улсад 24 цагт 482, Хятад улсад зөөвөрлөгдсөн 36 тохиолдол бүртгэгджээ.
Манай улсад 30 хүн батлагдсанаас 5 нь эдгэрч, эмнэлгээс тусгаарлалтад шилжсэн. Улсын хэмжээнд ажиглалтад 1630 хүн байна.
Бид 24 цагийн зөвлөгөө өгөх 119 утас ажиллуулж байна. Тус утсанд 24 цагийн дотор 396 дуудлага иржээ.
Сонгдо эмнэлэг өчигдөр 2 хүнд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсанд тус эмнэлэг байсан 300 хүнийг хөл хорионд оруулах арга хэмжээг өчигдөр авч ажилласан. Түргэвчилсэн оношлуурын хувьд ДЭМБ-аас оношлогоонд хэрэглэхгүй байгаа бөгөөд зөвхөн PCR оношлуураар баталгаажуулж байна.Тус хоёр хүн нь харшлын өвчтэй байсан учраас хуурамч биет илрэх магадлал байсан бөгөөд PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв.
ШУУД ҮЗЭХ: