ОХУ-аас ирээд ТУСГААРЛАГДСАН ОЮУТНЫ СЭТГЭГДЭЛ: Бид өвчин импортлоогүй
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ны өдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар мэдээлсэн.
Энэ мэдээллийн дарааг цахим орчинд иргэдийн дунд багагүй бухимдал үүсээд байгаа юм. Энэ тухай ОХУ-ын Калининград хотод сурч байгаад энэ сарын 11-нд Хиагт-Алтанбулагаар хилээр эх орондоо ирсэн оюутан дараах нийтлэлийг цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрээр "Хэдэн хариуцлагагүй нөхөд авчирч биднийг аюулд орууллаа гээд байгаа хүмүүст хэлэхэд бүгд маск, бээлийгээ зүүгээд л, гараа ариутгаад л бүх хамгаалж болох аргаараа хамгаалаад л ирсэн. Таны үр хүүхэд, дүү, хамаатан садан чинь гадаадад хүнд нөхцөлд байвал ингэж хэлж чадах юм уу? Та бүхний хэнтэй ч хавьтуулалгүй карантинласан тул ЦУХАЛДУУ МОНГОЛ ХҮН ТА БИЕЭ БАРИНА УУ! Өвчин импортлоогүй ээ! Улс эх орныхоо төлөө харьд сурч байгаа ирээдүйн боловсон хүчин, иргэдээ л татаж байна! " гэж сэтгэгдлээ оруулжээ.