“Сонгдо” эмнэлгээс түргэвчилсэн оношлуураар хоёр хүнээс коронавирус ИЛЭРЛЭЭ
Эрүүл мэндийн яамнаас дахин мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19 эерэг гарсан.
Нэг хүнийг тус эмнэлэгт, нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан.
Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан.
Нөгөө хүний хувьд мөн адил хурдавчилсан оношлуураар шинжлүүлэхэд бас эерэг гарсан.
Ер нь хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаад дээж авсан байгаа.
"Сонгдо" эмнэлгийг хаасан биш, тухайн өвчтөнийг нэг өрөөнд нь маргааш шинжилгээний хариу гартал тусгаарласан. "гэв.
ХӨСҮТ-ийн эмч Дармаа "ДЭМБ-аас хурдавчилсан оношлуурыг ашиглах зөвлөмж өгөөгүй. Халдварын эцсийн хариуг лабораторийн PCR шинжилгээгээр баталгаажуулж байна. " гэв.
ШУУД ҮЗЭХ: