Коронавирустэй нэг иргэн эдгэрч, ЭМНЭЛГЭЭС гарлаа

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн /2020.04.14/  ээлжит мэдээллээ хийлээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захиралД.Нямхүү “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарлаа. ХӨСҮТ-д өчигдөр 502 хүнд шинжилгээ хийгдсэн. 

ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уул аймагт тусгаарласан 49 хүнээс шинжилгээ авсан. Энэ шинжилгээн дотроос 13 хүний хариу эерэг гарч, халдвартай нь илэрлээ. Дээрх 13 тохиолдлын нэг нь Дарханд, бусад нь Улаанбаатарт тусгаарлалтад байна. Бүх хүнийг нэг нэгээр нь өрөөнд тусгаарласан. Одоо эдгээр хүмүүсийг эмчилж эхэлж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвар авсан нийт 25 иргэнийг эмчилж байна. Өчигдөр нэг хүн эмнэлгээс гарснаар халдвар авсан нийт таван хүнийг эмчилж, эмнэлгээс гаргаад байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616017
1 эможи
keyboard_arrow_up