А.Амбасэлмаа: Халдвар авсан 13 иргэн 19 - 23 насны оюутнууд байна
Монгол Улсад өнөөдөр /2020.04.14/ шинээр коронавирус өвчний халдвар 13-аар нэмэгдлээ. “Ковид - 19” халдварын тоо 30 боллоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д өчигдөр сэжигтэй гэж тусгаарласан 20 хүнээс шинжилгээ хийсэн. Тэндээс нэг тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 31 хүнийг илрүүлсэн. Энэ хүмүүс нь Москва - Улаан - Үүд, Эрхүү - Улаан - Үдээр дамжиж ирсэн хүмүүс байгаа. Энэ хүмүүсээс 13 хүн халдвар илэрлээ. Энэ 13 хүний ойрын хавьтал нь өөрсдөө. Биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа. Халдвар авсан 13 иргэн нь 19 - 23 насны оюутнууд байна.
Дархан-Уул аймагт байгаа нэг тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг оюутан. ОХУ-аас ирсэн эхний тохиолдолтой хамт нэг сургуульд сурдаг. Тухайн сургуульд өмнө нь өвчлөл бүртгэгдсэн байна” гэв.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)