СТАТИСТИК: Энэ оны эхний улиралд 18,663 шинэ хүүхэд мэндэлжээ

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд 18,530 эх амаржиж, 18,663 хүүхэд төрүүлжээ. 

Энь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 295 (1.6%)-аар, төрсөн хүүхэд 311 (1.7%)-ээр тус тус өссөн үзүүлэлт байсныг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 2020 оны гуравдугаар сарын статистик мэдээллийг танилцуулах үеэр онцлов.

ҮСХ-ны мэдээлснээр, амаржсан эхчүүдийн 13.8 мянга (74.7%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 255 (1.9%)-аар нэмэгдсэн байна. Мөн 74 (0.4%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үетэй адил байна.

Харин гуравдугаар сард 6,640 эх амаржиж, өмнөх сараас 958 (16.9%)-аар нэмэгджээ. Амаржсан эхчүүдийн 4,922 (74.1%) нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 624 (14.5%)-өөр нэмэгджээ. 

Хүүхдүүдийн хувьд улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд 18.7 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 311 (1.7%)-ээр нэмэгдсэн. 

Улсын хэмжээнд 2020 оны гуравдугаар сард 6640 эх амаржиж, өмнөх сараас 958-аар нэмэгджээ. Насны бүлгээр харвал, 3.8 хувь нь 20 хүртэлх, 92.7 хувь нь 20-39, 3.5 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

Тэдний 1.3 хувь нь боловсролгүй, 3.8 хувь нь бага, 12.1 хувь нь суурь, 34.5 хувь нь бүрэн дунд, 6.3 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 40.6 хувь нь дипломын болон бакалаврын, 1.4 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Гэрлэлтээ  53.5 хувь нь албан ёсоор батлуулсан бол 44.8 хувь нь албан ёсоор батлуулаагүй, 1.7 хувь нь цуцлуулсан байна.

1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Увс, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Дорнод аймагт улсын дунджаас 0.1-0.9 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-2.9 пунктээр доогуур байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615974
0 эможи
keyboard_arrow_up