“Батлагдсан 17 дахь тохиолдолтой хамт ирсэн хүмүүсийн шинжилгээний хариу МАРГААШ гарна“
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-аас нийт 282 хүн хилээр орж ирснээс 111 нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бол Улаанбаатарт 169 хүн ирсэн. Улаанбаатарт орж ирсэн хүмүүсээс 149-г нь ажиглах гурван байранд тусгаарласан бол 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.
ХӨСҮТ- тусгаарласан 20 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа бөгөөд тэдгээрээс нэг нь одоогоор коронавирусийн халдвар авсан нь батлагдаад байна.
Бид эдгээр хүмүүст тандалт судалгаа хийж байна. Мөн тэдэнтэй хамт хойд хилээр орж ирсэн бүх хүнийг нэг, нэгээр нь тусгаарласан байгаа учраас бидний ажиглалт, тандалтад байгаа. Энэ нь бүх хавьтлуудыг хяналтдаа авсан гэсэн үг.
Бид нийт 149 хүнээс шинжилгээ авсан. Маргааш гэхэд хариу нь гарна.
Франц улсын иргэний биеийн байдал сайн байгаа. Гэхдээ бид тухайн вирус ялгараагүй болсон цагт нь эмнэлгээс гаргана." гэв.