Б.Янжмаа: “COVID-19-ын эсрэг гурван вакциныг хүний бие дээр туршиж байна

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа шинэ коронавирусийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ДЭМБ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын эсрэг гурван вакциныг эмнэл зүйн туршилтын шат буюу хүний бие дээр туршиж үзэх үйл ажиллагаа ид хийгдэж байна.

Мөн 67 нэрийн вакцин эмнэл зүйн туршилтын өмнөх шатандаа байгаа. 

Эмнэл зүйн туршилтыг хамгийн анх гуравдугаар сарын 16-нд АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн болон "Moderna" компанийн хамтран гаргаж авсан вакцин дээр эхлүүлсэн байгаа.

Түүний дараа дөрөвдүгээр сард АНУ-ын "iNova Pharmaceuticals" компанийн вакциныг хүний бие дээр турших ажлыг эхлүүлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615967
2 эможи
keyboard_arrow_up