ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн сэжигтэй 20 тохиолдлыг ТУСГААРЛАЛАА
2020 оны 4 сарын 12
ЭМЯ-аас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. Тэрээр
"Өчигдөр 108 шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй. Сөүл-Улаанбаатараас 99 иргэн болон тандалтын зорилгоор есөн иргэнд шинжилгээ хийгдсэн. 2020,04,11 Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдийн 169 нь Улаанбаатарт, Дарханд 111 Сэлэнгэд 2 зорчигч тусгаарлагдсан. ХӨСҮТ-д 20 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ авсан. Халдвар авсан 12 иргэний биеийн байдал хэвийн байна. Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хяналт маш сайн хийгдэж байгаа." хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
2
615939
6 эможи