ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл
"Япон улсад өвчлөл өндөр байна. БНСУ-д 32 шинэ тохиолдол бүртгэгдсний 12 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. ОХУ-д 24 цагийн дотор 1,667 хүн шинээр коронавирусээр өвчилсөн байна. 106 хүн нас барсан. Улаан-Үдэд 61 хүн өвдөж, нэг хүн нас барсан.
Эрдэмтэд 4,5 сард өвчлөл оргил үедээ хүрнэ гэсэн таамаглал гаргажээ.
ОХУ-д анагаах ухааны чиглэлээр сурч буй эмч, оюутнуудыг ажиллуулах, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, хөл хориог хэвээр байлгах, өндөр настныг хяналтад байлгах чиглэлээр ажиллаж байна.
Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 тохиолдол эмнэлгээс гарч, хяналтад байна.
Өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1,697 хүн ажиглалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.