ДЭМБ-аас 80.7 мянган ам.долларын өртөг бүхий хамгаалах хэрэгслийг гардууллаа

2020 оны 4 сарын 11

Arslan.mn

ДЭМБ-аас Эрүүл мэндийн онц ноцтой байдал төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд 80,770 ам.долларын өртөг бүхий хувийн хамгаалах хэрэгслүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Үүнд, амны хаалт, лабораторийн урвалж оношлуур, нарийн шүүлтүүрт маск, нүүр болон нүдний хамгаалалтын шил, бээлий гэх мэт зүйлс багтжээ.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

 "ДЭМБ-аас нэгдүгээр сарын 3-ны өдөр Монгол улсад энэ өвчний талаар гишүүн орны хувьд мэдээлсэн. Өнөөдрийг хүртэл биднийг бүх чиглэлээр дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархаж байна.

Өнөөдрийн энэ тусламж нь, ДЭМБ-аас Монгол Улсад үзүүлж байгаа гурав дахь удаагийн дэмжлэг юм.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүс эрүүл байж ард иргэдээ аюулаас хамгаалах бололцоо бүрдэнэ. Тиймээс хамгийн чухал, нэн шаардлагатай хэрэгслүүдийг бидэнд хүлээлгэн өглөө. 
 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч доктор Сергей Диордица

 “Би энэхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар дөнгөж 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хилийн чандад байгаа иргэдээ татаж авчирсаар байна.

Тиймээс миний хувьд Монголын эрүүл мэндийн салбарын хамт олны дунд ажиллаж буй маань нэр төрийн хэрэг.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэн талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл энэ өвчнийг даван туулахад хамгийн чухал хувь нэмэр үзүүлж буй юм.

ДЭМБ үргэлжлүүлэн та бүхэнтэй хамт хүчээ нэгтгэн ажиллахдаа баяртай байх болно.

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615929
0 эможи
keyboard_arrow_up