“Замын-Үүдийн сэжигтэй тохиолдол болон 16 дахь тохиолдлын ойрын хүмүүсээс коронавирус илрээгүй“
2020 оны 4 сарын 10
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож коронавирусийн шинжилгээний хариуг зарлалаа.
Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Өчигдөр 121 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.
2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
615898
0 эможи