Коронавирусийн эсрэг “Авиган” эмийг ХӨСҮТ-д хэрэглэж эхэлжээ
Өнөөдөр /2020.04.08/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нэг сайн мэдээ нь "Авиган" гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан.
Өөрөөр хэлбэл, Зөвхөн энэ өвчинд зориулж үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмийг манай улс эмчилгээндээ хэрэглэж байна“ гэсэн юм.
Мөн сүүлд батлагдсан хоёр ч тохиолдол ажиглалтын явцад давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн учир "Хяналт, тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс тэвчээртэй байж, онцгой нөхцөлд энэ аюулыг хамтарч давах нь зүйтэй гэдгийг энэ жишээ харуулж байгаа"-г мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байна.