ЭМЯ: Бид анхаарлаа сулруулбал өнгөрсөн 3 сарын амжилтаа хоромхон зуурт алдах эрсдэлтэй

2020 оны 4 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

"Эдгэрсэн иргэдийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусахад хоёр удаа шинжилгээ авна"

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Дэлхийн 212 оронд халдвар гарлаа.

АНУ, Итали, Турк, Франц зэрэг 10 оронд халдвар эрчитэй тархаж байгаа. Японд халдвар нэмэгдэж байгаа нь анхааралт татаж байна. ОХУ-д мөн халдвар нэмэгдэж, ялангуяа Эрхүү хотод өвчлөл нэмэгдсэн. БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 59 тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна.

Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 15 тохиолдол лабороториор батлагдаж, үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс ажиглалтын байранд шилжээд байна.

Өчигдөр тусгаарлан ажиглалтаас гарсан 92 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Дэлхийн улс орнуудад сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл хоёр дахин нэмэгдлээ. Манай улсын багтдаг Номхон далайн баруун эргийн бүсэд COVID-19 халдварын нэгдүгээр давалгаа явж дуусаад хоёрдугаар давалгаа Европ, Азийн орнуудаас ирж байгааг анхааруулж байна." гэв.

Мөн тэрбээр " Бид ДЭМБ-аас зөвлөж байгаа тусгаарлалтын хугацааг мөрдөж байна. Тусгаарлалтын хугацааг 14-өөс 21 хоног болгож сунгасан нь учиртай. Нууц үеийн хугацааг дэлхийн олон орны судлаачид судалж гаргасан. Бид системтэй хяналтаа үргэлжлүүлнэ. Хувь хүмүүс өөртөө үнэнчээр хяналтаа хийж, биедээ гарч буй өөрчлөлтийг ажиглаж байх хэрэгтэй.

Иргэд амны хаалт зүүх нь багасаж байна, хүүхдүүд гадаа их тоглож байна гэлээ. Хэрвээ бид анхаарлаа сулруулбал өнгөрсөн 3 сарын амжилтаа хоромхон зуурт алдах эрсдэлтэй. Хүн бүр өөрийгөө хянаж, өөртөө үнэнч байх цаг хугацаа ирээд байна.

Эдгэрээд сувилалд үргэлжлүүлэн тусгаарлагдаж байгаа иргэдийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусахад 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ хийнэ. Ингээд лабораторийн шинжилгээ сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана. Хэрвээ шинжилгээгээр ямар нэгэн вирус илэрвэл үргэлжлүүлэн ажиглана." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615790
8 эможи
keyboard_arrow_up