Л.Бямбасүрэн: Эрүүл мэндийн салбарынхан дэлхийг нөмөрсөн цар тахлын үед ч үүргээ сайн биелүүлж байна

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиолоо. ДЭМБ-ын 72 дугаар чуулганаар 2020 оныг сувилагч, эх баригчийн жил болгон зарлажээ.

Энэ талаар  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн  "Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 43.5 сая хүн ажиллаж байгаагийн 50 орчим хувь нь буюу 20.7 сая нь сувилагч, эх баригчид байдаг. Мөн ДЭМБ-ын гишүүн орнуудын 50 хувь нь мянган хүн амд ноогдох сувилагч эх баригчийн тоо 3 хүрэхгүй, 25 хувь нь нэг хүрэхгүй гэсэн статистик тоо байгаа.

Манай улсын эрүүл мэндийн салбарын 23.4 хувийг сувилагч, 3.5 хувийг бага эмч, 3.5 хувийг эм найруулагч эзэлдэг бөгөөд тэдний 81.9 хувь нь эмэгтэйчүүд аж.

Сүүлийн жилүүдэд сувилагчийн тоо 400-500-гаар, эх баригчийн тоо 40-өөр тус бүр нэмэгдэж буй. Гэсэн ч сувилагчийн тоог хоёр дахин нэмэх хэрэгцээ манай улс гэлтгүй дэлхий нийтэд байсаар байгаа.

Дэлхий дахиныг айдаст автуулаад буй COVID-19 халдварын эсрэг үнэлж баршгүй гавьяа байгуулан ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа талархал илэрхийлж, Дэлхийн эрүүл мэндийн өдрийг мэнд дэвшүүлье.

Удахгүй болох олон улсын эх баригчдын болон олон улсын сувилагчдын өдрийг бид "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг" сэдвийн дор тэмдэглэхээр бэлтгэж байна.

Манай эх баригч, сувилагчид ямар ч үед гар хумхиж сууж байгаагүй. Энэ удаа ч дэлхийг нөмөрсөн цар тахлын үед ч хүлээсэн үүргээ сайтар биелүүлэн ажиллаж байна.

Сум, аймаг, хувийн хэвшил гэлтгүй олон арван сувилагчид маань тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд тусламж үзүүлж, халамжит хань, хайртай үр хүүхэд, ар гэрээсээ хол зүтгэсээр байгаад бид талархаж, бас бахархаж сууна.

Түүнчлэн сувилагчдын залуу халаа болох Сувилахуйн сургуулийн 829 оюутан маань 21 аймгийн 109 сумын Эрүүл мэндийн төв болоод нийслэлийн 23 Өрхийн эрүүл мэндийн төвд өөрсдийн хүсэлтээр ажиллаж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулж байна.

Монголын сувилагчдын нийгэмлэгийн гишүүд тус өвчнөөс сэргийлэх зөвлөмжийн иргэдэд түгээж хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа юм” гэв.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615777
8 эможи
keyboard_arrow_up