ЭМЯ: COVID-19 халдвар АНУ, Испани, Итали, Их Британи зэрэг 10 улсад эрчимтэй тархаж байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд өнөөдөр 1 сая 346 мянган хүн халдвар аваад байна. COVID-19 халдвар гарснаас хойш дэлхий дахинд 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 хүн халдварын улмаас нас барлаа.
Ойрын өдрүүдэд АНУ, Испани, Итали, Их Британи, Турк зэрэг 10 улсад тархалт эрчимтэй явагдаж байгаа юм.
Харин манай улсын хувьд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 15 бөгөөд үүнээс хоёр нь бүрэн эдгэрээд байна.
Улсын хэмжээнд 1,530 хүн ажиглалтад байна. Өчигдөр 547 хүн эмнэлгийн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжжээ.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг ДЭМБ-ын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил уг өдрийг эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлажээ. Тиймээс энэ өдрийг ДЭМБ-аас халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна.
Хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байгаагаас олон оронд эмч, эмнэлгийн ажилтнууд тор, гялгар уутыг ашиглан өвчтөндөө тусламж үйлчилгээг үзүүлж, цаг наргүй ажилласаар байгааг ДЭМБ-аас ийнхүү хүндэтгэж байгаа юм.
Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалатад шилжлээ." гэв.
ШУУД ҮЗЭХ: