ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.06/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс даяр сэжигтэй тохиолдол илрээгүй.

Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэж байна.

Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж ажиглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн" гэсэн мэдээллийг өглөө.

Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 14 тохиолдол:
  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн буюу 12 дахь тохиолдол болсныг гэж   2020 оны гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 
  • 2020.04.01-ны өдөр тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
24
ouch an post
2
confuse an post
1
angry an post
38
615686
79 эможи
keyboard_arrow_up