ЭМЯ: Ажиглалтад 2,334 хүн байгаагийн дотор архаг хууч өвчтэй 33 иргэн байгаа

2020 оны 4 сарын 05

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 209 орон коронавирусийн халдвар тархаж 67 мянга гаруй хүн нас барсан байна.

Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь эдгэсэн, 12 иргэний эмчилгээ үргэлжилж байна. Ажиглалтад 2,334 хүн байгаагийн дотор архаг хууч өвчтэй 33 иргэн байгаа" гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Халдварын тохиолдол буурахгүй байгаа Итали улсын Ламбарди мужид иргэд гэрээсээ гарахдаа заавал амны хаалт зүүх эсвэл ам, хамраа битүүлсэн ороолт алчуур зүүхийг үүрэгжүүлсэн байна.

Япон улсад шинээр 118 хүний халдвар бүртгэгдсэн бөгөөд иргэд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа нь санаа зовоож байгааг мэдээлсэн. БНХАУ-д шинж тэмдэгдэггүй нийт 1,024 тохиолдлыг бүртгэсний 47 нь сүүлийн хугацаанд бүртгэж эмнэлгийн хяналтад авсан байна"гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615657
0 эможи
keyboard_arrow_up