“Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ“

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.03/ ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын нэгэнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ.

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй.

Шинжилгээг баталгаажуулах PCR аппаратыг дахин нэгийг ашиглаж эхэлж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615608
5 эможи
keyboard_arrow_up