ЭМЯ: 21 аймагт шинэ коронавирусийн хурдавчилсан оношлуур олголоо

2020 оны 4 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 207 орон шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Нийт 53.190 хүн халдварын улмаас нас барсан.

Япон улсад сүүлийн гурван хоногт халдвар эрчтэй тархах шинжтэй байна.

Монгол Улсад нийт 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэрч 12 иргэн нь ХӨСҮТ-эмчлүүлж байна.

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор 261иргэн ирсэн. Жирэмсэн 17, зургаан хүүхэд, эмчилгээ шаардлагатай 23 хүн ирээд байна.

Эрүүл мэндийн 16 төвийг шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмжөөр хангасан. Өчигдөр 21 аймгуудад амьсгалын аппарат, түргэвчилсэн оношлуур зэрэг нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг олголоо.

Одоо дөрөв, тавдугаар сард шинэ коронавирусийн оргил үе ирнэ гэж үзэж байгаа. Халдвар авсан 12 хүнд хамар битүүрэх, бие арзайх, булчингаар өвдөх шинж тэмдэг нийтлэг илэрч байна. Цаашдаа клиникийн шинж тэмдэг нь бүдэг явагдаж буй үедээ хүндрэх өндөр магадлалтай. Мөн ходоод гэдэс хямарч, суулгах өвөрмөц шинж тэмдэг илэрч байна."гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615607
1 эможи
keyboard_arrow_up