ЭМЯ: Урд шөнө Дархан-Уул, Сэлэнгэ аймагт “COVID-19“-ийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 206 улсад халдвар бүртгэгдлээ.

Өвчний 500,000 дахь тохиолдол бүртгэдсэнээс хойш зургаан хоногийн дотор дахин 400,000 халдвар бүртгэгдэж, нийт 900,000 хүн халдвар аваад байна. Нийт халдвар авагсдын 4.4 хувь нас барж байгаа.  

Мөн сүүлийн үед бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. 

Итали улсад нас баралт хамгийн их буюу халдвар авагсдын 12 хувь нас барж байна. 

Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирж, лабораториор батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч үргэлжлүүлэн 14 хоногийн ажиглалтад байгаа.

Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй.

Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
615557
5 эможи
keyboard_arrow_up