Коронавирусийн шинжилгээг ДӨРВӨН АЙМАГТ хийх боломжтой боллоо

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Коронавирусийн шинжилгээг ХӨСҮТ-өөс гадна Дархан-Уул аймагт хийх боломжтой болсон талаар мэдээлж байсан билээ. 

Үүний зэрэгцээ гурван аймгийн лабораторийн хүчин чадлыг өргөжүүлж, дээрх шинжилгээг хийх боломжтой болгохоор ажиллаж байгааг албаныхан мэдэгдэж байсан юм.

Энэ дагуу Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд коронавирусийн шинжилгээ, оношилгоог хийх боломжтой болсон байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд уг шинжилгээг хийхээр болж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон Дархан-Уул, Дорнод аймаг зэрэг нийт зургаан газар коронавирусийн шинжилгээ хийж оношлох боломжтой болж байна.

Эх сурвалж:  ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615536
2 эможи
keyboard_arrow_up