Сурагч Т.Номин-Эрдэнэ: Гуравхан сая зүрхнээс ганц ч зүрх бүү зогсоосой гэж би хүсэж байна

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн 8А ангийн сурагч Т.Номин-Эрдэнээс ирүүлсэн захидлыг хүргэж байна. Тэрбээр захидалдаа, “Сайн байцгаана уу? Бид бүгдийг коронавирусээс эр зоригтойгоор хамгаалж, өөрийн амь нас, үр хүүхэд, хоол унд, эрүүл мэндээ умартан ард иргэдээ, үр хүүхдээ хамгаалж байгаа та бүхэндээ миний бие Т.Номин-Эрдэнэ маш их талархаж байна.

Бид бүхэн хичээл сургуульдаа явж найз нөхөдтэйгээ уулзахыг маш их хүсэж мөрөөдөж байгаа ч гэсэн энэ коронавирусийг бүр мөсөн алга болгосны дараа уулзах тэр мөчийг хүсэн хүлээж байна. Тусгаарлагдаж байгаа ах, эгч нартаа хэлэхэд та нарын ард гурван сая хүний алтан амь байгаа шүү дээ энийг ойлгож тогтсон хугацаандаа тусгаарлагдсан нь зөвлөмжөө даган эмч нартаа туслаж байгаарай.

Миний энэ захидлыг бичсэн зорилго бол гуравхан сая зүрхнээс ганц ч зүрх бүү зогсоосой гэж би хүсэж байна. Тэгээд бид бүгдийг хамгаалж байгаа ЭМЯ, Онцгой комисс, эмч, сувилагч, асрагч, Цагдаагийн газар бүх ах, эгч нартаа талархаж байна. Та бүхэн маань хүчтэй байгаарай та нар маань чадна шүү” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615432
3 эможи
keyboard_arrow_up