Б.Янжмаа: АНУ-д ирэх долоо хоногт халдварын тоо оргил үедээ хүрэх магадлалтай

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үер тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр ""Дэлхий дээр нийт 713,021 хүн COVID-19 халдвараар өвчилж, 33,557 хүн амь насаа алдсан бол 146,629 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

АНУ-д халдварын тохиолдол 140 мянга гаруйд хүрч, нийт 2,400 орчим хүн нас баржээ. Тус улсын Харшил, халдварт өвчний хүрээлэнгийн захирал ард иргэддээ хандаж “АНУ-д халдварын оргил үе хараахан болоогүй. Ирэх 7 хоногт халдварын тоо болон нас баралтын тоо оргилдоо хүрэх магадлалтай байна. 

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын холбооны Засгийн газраас гуравдугаар сарын 31-нийг хүртэл тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Европ тивд халдвар голомтлон тархаж байгаа улс орнуудын хувьд, Итали улсад Ням гарагт 756 нас баралт бүртгэгдсэн байна. Баасан гарагт тус улсад 919 нас баралт бүртгэгдсэнээс хойш Бямба, Ням гарагт дараалан нас баралтын тоо ялимгүй буурсан үзүүлэлт харагдаж байгаа.

Мөн дөрөвдүгээр сарын 3-нд дуусах байсан хөл хориог цааш үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайд нь мэдэгдсэн бөгөөд бүх хязгаарлалтын арга хэмжээг энэ оны зургаадугаар сар хүрч байж цуцлах талаар нэмж хэлжээ.

Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 838 нас баралт бүртгэгдсэн нь халдвар анх гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Франц улсад халдварын шинэ тохиолдол 2,600 орчим бүртгэгдэж, 292 хүн халдварын улмаас нас барсан. Одоогийн байдлаар 19,000 орчим өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4,600 нь эрчимт эмчилгээ хийлгэж буй аж.

ХБНГУ-д халдвар авсан хүний тоо ганцхан хоногийн дотор 4,000 гаруйгаар нэмэгдсэн байна. Мөн тус улс Франц улсад эрчимт эмчилгээ шаардлагатай 50 орчим өвчтөнийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлэхээр болжээ.

Япон улсад 48 мянга гаруй лабораторийн шинжилгээ хийж, нийт 1,700 гаруй халдварын тохиолдлыг илрүүлжээ. 

БСНУ-д COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээг маш эрчимтэй хийж буй. Өнгөрсөн хоногт БНСУ-д шинээр 78 тохиолдол илрүүлснээс 13 нь гаднаас зөөвөрлөгдсөн, 31 нь Сөүл хот орчмын бүсээс, 14 нь Дэгү хотод бүртгэгджээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
2
615417
10 эможи
keyboard_arrow_up