Я.Буянжаргал: Баян-Өлгий, Дархан-Уул аймаг болон Баянбууралын амралтад 149 хүнийг нэмж тусгаарласан

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр  “Өнөөдрийг хүртэл нийт 3,633 хүнийг тусгаарлан ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 2,216 иргэн тусгаарлалтад байгаа.

Баян-Өлгий аймагт нэг жолооч нэмэгдсэн бол Дархан-Уул аймаг 34 иргэн, Баянбууралын амралтад 149 хүнийг нэмж тусгаарласан.

149 иргэн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн бөгөөд тэднийг түргэний галт тэргээр Баянбууралын амралтад аваачсан.

Цаашид мөн бид УОК-ын шийдвэрээр иргэдийг нэмж тусгаарлах байруудыг бэлэн болгож байна. 

Түүнчлэн өчигдөр УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 болгож сунгасан бөгөөд ганц, ганцаар нь тусгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. 

Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон түргэвчилсэн оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

"COVID-19 халдвар Монгол Улсад тархах эрсдэл маш өндөр байгаагаас гадна тусгаарлан ажиглах байранд байлгах хугацааг тодорхойлохдоо халдварын нууц үеийн хугацаатай уялдуулсан.

Тухайлбал, ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолтод өөрчлөлт орсон нь шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө, шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног буюу нийт 16 хоногийн хугацаанд өвчтэй хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа.

Мөн энэ халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж үзэж байна. Бусад олон орны судлаачийн судалгаагаар нууц үеийн хугацаа 21-28 хоног байх магадлалтай гэж үзсэн учраас бид тусгаарлан ажиглах хугацааг сунгасан юм.

Европын орнуудын жишээнээс харахад шинж тэмдэггүй байх үед нь халдвар авах тохиолдол байна. Тухайлбал, халдвар авсан 30 гаруй хувь шинж тэмдэггүй тохиолдлоос халдсан байх магадлалтай, 44 хувь нь өвчний нууц үедээ бусдад халдаасан байх эрсдэл бий гэж тооцсон.

Энэ өвчлөлийн 38 хувь нь 20-54 насныханд тохиолдсон байна. Эрчимт эмчилгээнд орж байгаа хүмүүсийн олонх нь 65 хүртэлх насны иргэд байна гэсэн мэдээлэл бий.

Түүнчлэн өчигдөр твиттер дээр коронавирусийн халдвартай холбоотой нийт 300 гаруй тэрбум зарцуулж байгаа гэсэн мэдээлэл гаргасан нь ТАШАА мэдээлэл гэдгийг хэлье." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
3
sad an post
4
ouch an post
2
confuse an post
3
angry an post
4
615345
25 эможи
keyboard_arrow_up