Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.03.27/ ээлжит мэдээллээ хийлээ.
"Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад коронавирус илрээгүй"
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцоос коронавирус илрээгүй.
Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 71 хүнээс коронавирус илрээгүй.
Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна.
Үүргийн онцгоор ирсэн хүмүүсийг үндсэндээ хянаад дуусах гэж байна. Тусгаарлалтын үед хяналт тандалтыг нарийн зохион байгуулалттайгаар хийж байгаа.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 208 хүн байна.
Гуравдугаар сарын 26-нд зургаан хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна.
Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм" гэсэн мэдээллийг өглөө.