МЭМАҮЭ-ийн хороодууд 77.7 сая төгрөгийг эмч ажилчиддаа, 25.9 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа

2020 оны 3 сарын 26

Arslan.mnМонголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос аюулт цар тахал коронавирус(COVID19)-ийн эсрэг цаг наргүй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЭВ САНААНЫ НЭГДЭЛ”-ийн сайн дурын хандивын аяныг ҮЭ-ийн байгууллагуудынхаа дунд зохион байгуулж нийт 53 үйлдвэрчний эвлэлийн холбоо, анхан шатны хороодоос цугларсан 14300000 төгрөг болон эмнэлгийн зориулалттай 10 000 ширхэг маск, 10 000 хос бээлийг (нийт 25.9 сая) өнөөдөр  хандивлалаа.

Arslan.mn

Энэхүү хандивт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбарын 10 үйлдвэрчний эвлэлийн холбоо, аймгийн 2 үйлдвэрчний эвлэлийн холбоо, МҮЭХ-ны дэргэдэх Альфа зочид буудал, түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн 39 эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хороодууд энэхүү хандивын аянд нэгджээ.

Энэ үеэрээ дэлхий нийтийг цочроосон шинэ коронавирус(COVID-19) халдварт өвчнөөс иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар эрдэм оюунаа бүрэн зориулж цуцалтгүй тэмцэн өөрсдийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах үйлсэд хүчин зүтгэж ажиллаж байгаа Эрүүл мэндийн яамны баг хамт олон болон Монголынхоо нийт эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэндээ Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо болон ҮЭ-ийн мянга мянган гишүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо болон түүний гишүүн байгууллагууд цөхрөлтгүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулж, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад улсын хэмжээнд 69 эрүүл мэндийн байгууллагын ҮЭ-ийн хороод байгууллагынхаа эмч, ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл (маск, иж бүрэн хувцас, N95 маск, нүүрний хаалт г.м) гар ариутгагч, дархлаажуулалт зэрэгт нийт 77.7 сая төгрөгийг өнгөрсөн хугацаанд зарцуулжээ.

Улсын хэмжээнд ҮЭ-ийн байгууллагууд эмч, эмнэлгийн ажилтнуудын  хувийн хамгаалах хэрэгсэл, дархлаажуулалтанд зориулан нийт 103 600 000 төгрөг зарцуулжээ.

 

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБОО

2020.03.26.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
615303
4 эможи
keyboard_arrow_up