“Халдвартай нэг иргэнийг эмчлэхэд өдөрт 800-гаад мянган төгрөг зарцуулж байна“
2020 оны 3 сарын 26
Монгол Улсад коронавирусийн халдвар авсан 11 дэх тохиолдол бүртгэгдсэн талаар өнөөдөр ЭМЯ-ны хурлын үеэр албан ёсоор мэдээлсэн. Эдгээр иргэдийг ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.
Ковид-19 туссан иргэдийг эмчлэхэд хэдэн төгрөгийн зарцуулж байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулахад “ Нэг хүнд хамгаалалтын хэрэгсэлтэйгээ нийлээд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна. Учир нь халдвар авсан нэг иргэнийг сувилагч, асрагч, үйлчлэгч, эмч зэрэг долоон хүн эмчилж байгаа." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
615296
4 эможи