ЭМЯ: Бодит бус мэдээллээр эмч, мэргэжилтнүүдэд дарамт учруулахгүй байна уу

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

Коронавирусийн халдвар авсан 10 иргэний хоёр нь эдгэсэн гэх цахим орчинд тархсан ташаа мэдээлэлд ЭМЯ албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар өглөө.

Уг мэдэгдэлд "Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615258
1 эможи
keyboard_arrow_up