Франц дахь Монгол иргэн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

Франц улсад манай нэг иргэн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа юм.

Тодруулбал, Францын нэгэн тосгонд амьдардаг 40 гаруй насны Монгол эмэгтэй коронавирусийн сэжигтэй шинж тэмдгээр хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Харин “Өдрийн сонин”-ын өнөөдрийн  / 2020.03.24 /дугаарт тус иргэний хамаатан тодруулга өгчээ.

Тэрээр “Яг одоогоор албан ёсоор коронавирусийн халдвар авсан гэж хэлж болохгүй байна. Ямартай ч сэжигтэй шинж тэмдэг илэрч эмчлүүлж байгаа. Манайх шиг 24 цагийн дотор шууд хариу нь гардаггүй юм байна. Тиймээс албан ёсоор халдвар авсан талаар мэдээлэл аваагүй байна. Би хэдийгээр хамаатан ч гэсэн өөр улсад байдаг болохоор нарийн сайн мэдээллийг цаг тухайд авч чадахгүй байна. Гар утсыг нь хоёр цаг тутамд ариутгахаар авч яваад байгаа гэсэн. 

Эхлээд ханиалгаж, цээжээр нь өвдөж амьсгалахад хэцүү байсан учраас ханиад гэж бодоод тосгоныхоо эмчид үзүүлсэн гэсэн.

Халуурах шинж тэмдэг илрээгүй. Бид сүүлийн үед холбогдоогүй удсан юм. Хэд хоногийн өмнө сошиалд байхад нь холбогдоход “Өвдөөд эмнэлэгт хэвтэж байна. Энэ өвчнийг яахаа мэдэхгүй байна” гэхэд нь гайхаад ойлгосон. Сүүлийн хэдэн өдөр ажиллаагүй. Харин дэлгүүрээр нэлээд явсан. Тэндээс л халдвар авсан байж болзошгүй гэж ярьж байсан” гэжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
3
sad an post
23
ouch an post
5
confuse an post
6
angry an post
3
615197
45 эможи
keyboard_arrow_up