“Коронавирус илрээд биеийн байдал нь хүнд байсан хоёр хүн сайжирч, бусдынх нь бие тогтвортой байна“
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс "COVID-19" халдварын талаар цахимаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Станбул-УБ онгоцоор ирсэн эрсдэлт 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээг хийж байна.
Гуравдугаар сарын 19-нд Токио Уб чиглэлийн нислэгээр ирсэн 52 хүнээс коронавирус илрээгүй.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний хариу сөрөг гарсан.
Халдвар авсан 10 хүний биеийн байдлын талаар мэдээлэл өгье.
Биеийн байдал нь хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал тогтвортой байна.
Франц иргэний уушгины өөрчлөлт эргэн сэргэж эхэлсэн. Цаашид бид Франц иргэнийг багадаа 10 хоног үргэлжлүүлэн эмчилнэ"гэв.