Я.Буянжаргал: ОХУ, Казахстанаас ирэх оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт ТУСГААРЛАНА

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-өөс хойш нийт 2942 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,804 иргэн тусгаарлан ажиглалтад байна.

Наранбулаг, Парк, Амар зочид буудал, Энхсаран, Жаргалант сувилал, Бага баян амралт, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт байгаагаас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад иргэд ажиглалтад байгаа.

Тусгай үүргийн дөрвөн нислэгээр ирсэн нийт 983 зорчигчоос гадна нисэх багийнхан бүгдээрээ тусгаарлан ажиглалтад байна.

Амар зочид буудалд эрүүл, ажиглалтад байгаа хүмүүс байгаа тул ойр хавийн айлуудад нь эрсдэлгүй гэж хэлмээр байна.

ОХУ, Казахстанаас оюутнууд ирэх хүсэлтээ ЭСЯ-даар дамжуулан гаргаж байгаа учраас тэднийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа. Тухайлбал, Оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар байруудаа бэлдэж байгаа.

14:00 цагаас УОК хуралдана. Хуралд Эрүүл мэндийн сайд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615070
2 эможи
keyboard_arrow_up