“Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн батлагдсан тохиолдлын ойр хавийн 75 хүнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ“
2020 оны 3 сарын 20
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойр хавийн 75 хүнээс коронавирус илрээгүй.
Мөн Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.
Хэнтий аймагт сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан. Шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээний сорьц ирж байгаа. Мөн автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан.
ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол 6 хэвээрээ, сэжигтэй тохиолдол 7 байгааг шинжилгээ хийж, хянаж байна.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
615069
4 эможи