Нярайд бүдүүн гэдэсний цоорхой гаргах мэс заслыг орон нутагт амжилттай хийжээ

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар төрөлхийн хошного битүү нярайд бүдүүн гэдэсний цоорхой гаргах мэс заслыг Өлгий хотод амжилттай хийжээ.

Тодруулбал, тус хагалгааны багт мэс заслын эмч Х.Хари, З.Исагул, мэдээгүйжүүлэлтийн эмч Д.Маруа, Б.Ержан, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Жахсылых, С.Бат-Орших, нярайн эмч К.Ахбота нар байсан бөгөөд мэс ажилбарын явцад ЭХЭМҮТ-ийн хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяртай телемедицинээр холболт хийж, зөвлөгөө авч байсан байна.

Arslan.mn

Энэ төрлийн мэс заслыг орон нутагт анх удаагаа хийснээрээ онцлогтой юм. Мөн өнөөдөр бас нэг хүүхэд бүдүүн гэдэсний цоорхой гаргах хагалгаанд орох ажээ.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615048
7 эможи
keyboard_arrow_up