Я.Буянжаргал: Туркээс ирсэн 252 зорчигчийн 24-ийг нь ХӨСҮТ-д тусгаарласан

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 1,706 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.  Өнөөдрийн байдлаар 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн.

Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 хүн ирсэн. Нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа.

Станбул-УБ чиглэлийн нисэх тусгай үүргийн онгоцоор тархи зүрхний эмгэгтэй хүүхэд Станбулын онгоцоор ирээгүй.

Түүнчлэн иргэд Сэлэнгэ Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор иргэд орж ирж байгааг мэдээлэв.  Эмнэлгүүдийн бэлэн байдлыг бүрэн хангаж байна. Ачаалал ихэсвэл Арьс судлалын үндэсний төвд 107 ор бэлтгэсэн. СХД, Чингэлтэй, Багануур, Налайх эмнэлгийн ор чөлөөлж нийт 700 ор гаргах боломжтой гэж тооцсон.

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хуралдуулахаар төлөвлөсөн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалтад оролцсон. Бид эмч мэргэжилтнүүдээ зөв байршуулахад анхаарч байна. Эмчилгээний хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНХАУ-тай ижил эмчилгээг хийж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615024
5 эможи
keyboard_arrow_up