ЭМЯ: Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй хэмээн мэдэгдлээ
2020 оны 3 сарын 19
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна.
Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна.
Харин БНХАУ-ын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.
ДЭМБ-аас ээлжит хурлаа хийж хэн бүхнийг эрсдэлд бэлэн байхыг уриаллаа" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615021
1 эможи