“Монгол глобал“ компани ХӨСҮТ-ийн хамт олонд эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүллээ
2020 оны 3 сарын 18
Монгол глобал ХХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавируст (COVID-19) халдварын эсрэг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд сэтгэлийн болон эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүллээ.
Тодруулбал, тус компаний хамт олны зүгээс ажилчдын нэг өдрийн цалин болох 1.680.000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн хандив өгөв.
Дэмжлэг туслалцаа үзүүлсэн тус хамт олонд ХӨСҮТ-ийн удирдлагуудын зүгээс талархал илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
615002
2 эможи