Монгол Улсад COVID-19-ийн ТАВ ДАХЬ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Тус иргэн Итали улсаас ирсэн Монгол улсын иргэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн.
Өчигдөр халдвар илэрсэн зорчигчоос хол сууж байсан. Ойрын хавьтал биш гэж үзэж байна. Итали, Иран, Солонгосоос ирж буй зорчигчдоос шинж тэмдэг илрээгүй байсан ч ХӨСҮТ-д тусгаарлаж оношилж байна" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Онош батлагдсан 5 иргэнийг ДЭМБ-ын зөвлөгөөний дагуу эмчилж байна. Нийт тохиолдлын биеийн байдал тогтвортой байна. Иргэдийг бухимдахгүй айж сандрахгүй байхыг зөвлөж байна." гэв.