“Баян-Өлгий аймгаас ирсэн иргэний шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарсан“
2020 оны 3 сарын 17
Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн нэгэн иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн билээ.
Энэ талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Баян-Өлгий аймгаас ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу ХАЛДВАРГҮЙ гарсан" гэв.
Мөн тэрбээр ЭМЯ-наас гурван сарын турш зөвлөгөө өгсөн ч иргэд гадны улс руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсээр байна. Тиймээс бидний өгч буй зөвлөгөөг чанд сахих нь зүйтэй гэдгийг дахин анхааруулсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
614934
3 эможи