ЭМЯ: COVID 19 илэрсэн гурван иргэний хоёр нь БНСУ-д байхдаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна

2020 оны 3 сарын 17

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 164 улсад халдвар гараад байна.

Манай улсад өчигдөр гурван хүнд халдвар илэрсэн. Гурван иргэний хоёр нь Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол нэг нь Берлиний тусгай нислэгээр ирсэн бөгөөд эхний ээлжинд гурван хүнээ ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Ойрын бүх хавьтлыг шинжилгээнд хамруулна.

Бид халдвар гарсан улсаас иргэдээ авчирч байгаа учраас эрсдлээ тооцоод бүх зорчигчдыг онгоцонд амны хаалттай байлгаж байсан. БНСУ-аас ирсэн халдвартай хоёр хүний хувьд тэнд байх хугацаандаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Тиймээс иргэддээ аль болох эмнэлэгт очихгүй эхний ээлжинд утсаар зөвлөгөө авч байхыг ахин дахин сануулъя.

Гурав, дөрөвдүгээр сард монгол хүний дархлаа хамгийн ихээр унадаг учраас эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг чанд сахихыг хүсэж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
614929
3 эможи

Зочин
2020-03-17 18:36
keyboard_arrow_up