Баян-Өлгийд тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу гараагүй байна
Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор орж ирж тусгаарлагдсан иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-рүү ирж байгаа.
Энэ талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийг хүртэл 1697 хүнийг тусгаарлан ажиглалаа. Одоо 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Харин сэжигтэй гэж үзсэн 291 хүнээс шинжилгээ авсан.
Өчигдөр ХӨСҮТ-д 1, Баян-Өлгий аймагт 1 иргэнийг тусгаарлалаа. Тухайн хоёр хүний шинжилгээний хариу гараагүй, биеийн байдал хэвийн байна. ” гэв.
Мөн тэрбээр ЭМЯ-наас гурван сарын турш зөвлөгөө өгсөн ч иргэд гадны улс руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсээр байна. Тиймээс бидний өгч буй зөвлөгөөг чанд сахих нь зүйтэй гэдгийг дахин анхааруулсан юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)