“Францын жуулчдад үйлчилсэн халуурах зовуурьтай монгол иргэн өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан“

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглагдах байранд нэгдүгээр сарын 09-өөс хойш өнөөдрийг хүртэл 1697 хүн тусгаарлан ажигласан. Одоогийн байдлаар 945 хүн эмчийн хяналт дор ажиглалтын байранд байна.

Сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн 291 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймаг, Асралт-мед, Жаргалант, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ дээр иргэд тусгаарлагдаж байна.

Франц улсын иргэд болон долоон жуулчдад хоёрдугаар сарын 29-өөс гуравдугаар сарын 9-ны хооронд Хөвсгөлийн Хатгал руу очиж, үйлчилгээгээ үзүүлээд буцаж ирсэн нэг иргэн гүйлгэн, халуурна гэсэн зовуурьтай тусгаарлагдсан байна. Тухайн иргэнд шинжилгээ хийж байна, биеийн байдал нь хэвийн.

Бид гурван сарын турш зөвлөгөө өгсөөр байхад гаднын улс орон руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсэн байгаа учраас бидний өгч буй зөвлөгөө зөвлөмжийг онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна.

Сөүл -Улаанбаатар чиглэлийн онгоцоор, халуурсан, гадаад паспортоо орхисон гэх иргэдийг Сөүлд нь үлдээсэн байгаа. Ингээд 244 хүн эх орондоо ирсэн.

Берлин-Москвагийн чиглэлийн онгоцоор 231 иргэн ирлээ. Бөөрний дутагдалтай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Мөн 17 иргэнийг ХӨСҮТ-т тусгаарлаад байна. 

Мөн өнөөдөр орой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц бууна. Урьдчилсан байдлаар тус онгоцонд 270 иргэн ирнэ гэсэн мэдээлэл байгаа бөгөөд үүнээс 56 иргэнд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна

Дараагийн сэжигтэй тохиолдлыг хүлээн авахад бэлтгэл бүрэн хангагдсан." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
4
yay an post
sad an post
3
ouch an post
6
confuse an post
5
angry an post
7
614877
47 эможи
keyboard_arrow_up