Б.Янжмаа: Италид 3497 шинэ халдвар, 175 нас баралт бүртгэгдлээ
2020 оны 3 сарын 15
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Италийн Ламбордин мужид эрчимт эмчилгээний орны тоо хүрэлцэхгүй боллоо. Олон хоногийн эрчимт эмчилгээ хийж байгаа тул өдөрт 2-3 ор л суларч байна. Италид 3497 шинэ халдвар, 175 нас баралт бүртгэгдлээ.
Их Британид 342 шинэ тохиолдол, 10 нас баралт бүртгэдлээ.
Японд бямба гарагт 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болов." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614834
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс