Итали, Иран, Испани “COVID-19”-ийн халдвар өдөрт 1000-2500 бүртгэгдэж байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Халдвар дэлхийн 135 оронд бүртгэгдсэн. Европын орнуудад халдвар эрчимтэй тархаж байгаа бол БНХАУ, БНСУ-д халдварын тархалт буурч байна.
Эрүүл мэндийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Цаашид ч мэдээллээ цахимаар олгохыг эрмэлзэж байна. Хүмүүсийн сонирхсон асуултад цахимаар хариулах боломжтой чатботыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөгжүүлж байна." гэв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Итали, Иран, Испани улсад хоногт 1,000-1,500 тохиолдол бүртгэгдсэн. Европ COVID-19-ийн халдварын гол цөм боллоо. Дэгдэлтийг хязгаарлах зорилгоор олон нийтийн арга хэмжээг цуцалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. " гэв.
ШУУД ҮЗЭХ: