“Тимус Фарма“ компани ХӨСҮТ-ийн хамт олонд эмчилгээний “Veinoplus“ аппарат бэлэглэлээ
Тимус Фарма компани нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ төрлийн коронавирус (COVID-19) халдварын эсрэг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тасралтгүй ажиллаж буй ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасаг , томуугийн вирусологийн лаборатори, шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг, дүрст оношилгооны тасаг, болон бусад нэгжүүдэд 9 нэр төрөл бүхий 375 ширхэг бүтээгдэхүүнээс бүрдсэн 100 багц (нян, вирусээс урьдчилан сэргийлэх Дыши брэндийн эфирийн тосны багц болон Waterpulse брэндийн хамар угаагч, 30 удаагийн хэрэглээний угаагч далайн давс) хандивлаж дэмжлэг үзүүлсэн байна.
Мөн тус компанийн хамт олны зүгээс Франц Улсын иргэн таныг Монгол Улсын эрүүл мэндийн ажилтнуудын ур чадварт итгэж хурдан эдгэрч эрүүл энх, урт удаан амьдрахын ерөөж сэтгэлийн дэмжлэг үзүүлэв.
Тодруулбал, тус хамт олны зүгээс ажилчдын цалингийн дээжээсээ эмчилгээний "Veinoplus" аппарат болон сэтгэлийн бэлгийг ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагт хүлээлгэн өглөө.