СТАТИСТИК: Өнгөрсөн сард 128 ихэр хүүхэд мэндэлжээ
2020 оны 3 сарын 13
Улсын хэмжээнд 2020 оны эхний 2 сарын байдлаар 11.9 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 138-аар нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Амаржсан эхчүүдийн 8.9 мянга нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 178-аар нэмэгдсэн байна. Нийт амаржсан эхчүүдийн 45 нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2-оор буурчээ.
ЭМЯ-ны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны 2 дугаар сард 5597 эх амаржиж, 5661 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.
Нийт төрсөн хүүхдийн
- 2843 нь эрэгтэй,
- 2818 нь эмэгтэй,
- 128 нь ихэр,
- хүүхдийн дундаж жин 3390 грамм, дундаж өндөр 50.7 см байна.
Амаржсан эхчүүдийг насны байдлаар авч үзвэл, 4 хувь нь 20 хүртэлх, 92.4 хувь нь 20-39, 3.6 хувь нь 40-өөс дээш настай байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614786
0 эможи
Хөөрхөн юм бэ. Монголын үрс маш олон болтугай.
2020-03-14 00:37
Ийм л статистиkтай байдаг юм уу, эсвэл энэ сард л ийм олон ихэр төрсөн юм уу.
Зочин
2020-03-13 17:04
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс