Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэн “Н“-ийн шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020 оны 3 сарын 13
Франц иргэнтэй нэг чиглэлээс ирж, тусгаарлагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн "Н" -ийн шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл мэдэгдлээ.
Мөн Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлагдаад байгаа Англи иргэн Davison Anthony Derek-ы болон Улаанбаатар-Өлгий-Увс чиглэлийн онгоцоор хамт зорчиж ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусний халдвар илрээгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
3
1
614768
8 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс