Я.Буянжаргал: Дархан-Уул аймагт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "Халдвар авсан иргэнээ сэтгэл санаагаар унагахгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг урьдчилан сэргийлж чадна. Хуралд оролцсон олон улсын байгууллагын төлөөллүүд иргэд эмнэлэгт сандарч бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл авчрах магадлал өндөр гэдгийг сэрэмжлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан байна. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Ховд аймгийн Булган суманд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байна.

Мөн Дархан-Уул аймгийн хилээр 10 иргэн орж ирсэн. Тэдгээр иргэнээс Филиппин, Тайланд, ОХУ-аар дамжсан 4, Австралиас Москвагаар дамжиж ирсэн 4 ирсэн бөгөөд Шанхай болон Германаас Москвагаар дамжиж 2 иргэн ирсэн. Тэднийг ажиглалтын байранд тусгаарлаад байна. Ингээд Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан.

ХӨСҮТ-д франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Тухайн иргэн тайван, хоолоо идэх, шингэн зүйл уух, эмч нартай ярилцаж байна. Зүрх судасны эмчилгээ оношилгоо хийж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
4
angry an post
3
614759
18 эможи

Зочин
2020-03-15 01:04
Шууд л ирээчээ битгий дамжаад байгаачээ. Би орон нутагт хоригдчоод хот руу гэртээ харимаар бна ш дээ. Битгий бид нарыг хорлоочээ. Хамаг мөнгө дуусч бна ш дээ.
keyboard_arrow_up